Thursday, March 10, 2016

PL-01 танк "Армата"-гаас дутахгүй

  Польшид бүтээсэн PL-01 хөтөлбөрийн ирээдүйн танкны загвар нь шинэлэг шийдлийн хувьд оросын "Армата" танкнаас дутахгүй гэж Vietbao.vn сайтад мэдээлжээ.


  Уг танкийг шведийн CV90 хөнгөн танкны суурин дээр английн BAE Systems компаний тусламжтайгаар зохион бүтээсэн юм. Анхны загварыг 2013 онд танилцуулжээ. Танкны гадна хэлбэр ер бусын бөгөөд зохион бүтээгчдийн хэлж байгаагаар стелс технологи ашигласан байлдааны машин юм байна. Үндсэн зэвсэглэл нь 105 мм-ийн их буу боловч зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 120 мм-ийн их буу байж болно. Цамхаг дээр алсын удирдлагатай 12,7 мм-ийн пулемёт (750 ширхэг сумтай) тоноглогдсон. Тус машин нь танк эсэргүүцэх залуурт пуужинг амдан устгах идэвхитэй хамгаалалтын системээр мөн тоноглогдсон бөгөөд утаат хөшиг тавих гранатомётны системтэй.





  Танкны хуяглалт нь НАТО-ийн STANAG 4569 Level 5 стандартыг хангах бөгөөд 10 метрийн зайнаас 30 мм-ийн калибрийн суманд оногдоход болон их бууны сумны тэсрэлтийг даах чадвартай.
  Танкны урт 7 метр, өргөн 3,8 метр, өндөр 2,9 метр, жин 30 тонн (нэмэлт хамгаалалтын модультай - 35 тонн). Дизель хөдөлгүүрийн чадал 940 м.х., хамгийн их хурд 70 км/ц, явалтын нөөц 500 км (хөдөлгүүрийн чадал нь Т-72 загварын танкнуудтай (780-840 м.х.) харьцуулахад өндөр ). Вьетнамын эх сурвалжийн мэдээлж байгаагаар польшийн шинэ танк нь бүхэлдээ "оросын Т-14 "Армата" супертанкнаас ерөнхийдөө дутахааргүй аюултай хөнгөн танк" болсон.








  Зарим нэг мэдээгээр уг танкны бүрэн ажиллагаатай загварыг энэ онд үйлдвэрлэх бөгөөд шаардагдах туршилт болон үнэлгээг хийсний дараагаар 2018 оноос цуврал үйлдвэрлэл эхлэх боломжтой юм байна.

No comments:

Post a Comment