Tuesday, May 24, 2016

Лазерын зэвсгийн үе ойртсоор

  АНУ-ын зэвсэгт хүчин лазерын зэвсэглэлийг сонирхож байна.


  АНУ-ын армийн зэвсэглэлд хөдөлгөөнт HELMTT (High Energy Laser Mobile Test Truck) лазерын системийг авах боломжийг судлах зорилгоор 2015 онд америкийн Техас муж дэхь Форт-Силл полигон дээр цэргийн сургуулилт хийсэн юм байна.


  Уг төхөөрөмж нь агаарын болон газрын байг илрүүлж, хянаж мөн устгахад зориулагдсан. АНУ-ын армиас 05-р сарын 12-нд гаргасан мэдэгдлийн дагуу цэргийн сургуулилтыг "тактикийн нөхцөл байдлыг дуурайж" явуулсан гэжээ. "Бид анх удаа HELMTT цогцолборыг цэргийн удирдлагын системтэй уялдуулж харгалзах тактикийн нөхцөл байдалд лазерын платформыг хэрхэн ажиллах вэ гэдгийг мэдэж авсан", - гэж SMDC техникийн төвийн HELMTT хөтөлбөрийн удирдагч Адам Аберле мэдэгджээ.


  Ийм маягийн цэргийн сургуулилтын тусламжтайгаар тус улсын арми байлдааны лазерын цогцолборыг ашиглах боломж ба хэрэглэх тактикийг хөгжүүлж байлдааны ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэх боломжтой талаар төлөвлөж байна. Цэргийн сургуулилтын үеэр бага хэмжээний дрон болон суурин байрлалтай миномётыг устгасан гэжээ. Уг платформ нь 10 кВт-ын чадалтай лазераар тоноглогдсон юм. 
  SMDC нь Stryker хуягт машин дээр тоноглох боломжтой 2 кВт-ын чадалтайн лазерын системийн хөтөлбөр дээр ажиллаж байгаа гэдгийг онцолсон бөгөөд уг хөтөлбөр нь MEHEL (Mobile Expeditionary High Energy Laser) гэсэн нэртэй гэжээ.


No comments:

Post a Comment