Friday, May 27, 2016

Дэлхийн хамгийн орчин үеийн хуягт машин

  Дэлхийн хамгийн орчин үеийн байлдааны тагнуулын Jaguar машин танилцуулагдлаа.


  Jaguar нь EBRC (Engin Blinde de Reconnaissance) буюу байлдааны тагнуулын хуягт машин ангилалд хамаарагдах бөгөөд францын армийн зэвсэглэлд бараг 40 жил байгаа АМХ-10RCR болон 6х6 Panhard Defence дугуйт байлдааны машинуудыг солих Scorpion хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдаж байгаа юм. Мөн түүнчлэн Jaguar-аас гадна Scorpion хөтөлбөрийн хүрээнд олон төрлийн зориулалттай Griffon хуягт машин, сайжруулсан Leclerc танк болон одоогоор нэргүй байгаа хөнгөн хуягт машин хийгдэнэ гэжээ.

АМХ-10RCR

6х6 Panhard Defence
  Францын БХЯ-ны мэдэгдэж байгаагаар Jaguar нь Scorpion хөтөлбөрийн хамгийн хэцүү байлдааны машин гэжээ. Jaguar нь телескопон сум (сум нь хонгион дотроо, дарьтай цэнэгний дотор байрласан) ашигласан 40 мм-ийн шинэ 40 CTAS автомат буугаар тоноглогдох юм байна. Jaguar-ын зэвсэглэлд мөн танк эсэргүүцэх залуурт пуужингийн цогцолбор болон 7,62 мм-ийн пулемёт бүхий алсын удирдлагатай байлдааны модуль байна гэжээ.


  Jaguar-ын боловсруулалтыг нэгэн зэрэг Nexter, Renault Trucks Defence болон Thales гэсэн 3 компани явуулж байгаа юм. 3 компаны хоорондох ажлын хуваарьлалт нь дараах байдлаар хуваагджээ: Nexter консорциумыг тэргүүлж байгаа бөгөөд уг компани нь хөнгөн цагаан, гагнаасан их биеийн үйлдвэрлэл, баллистик хамгаалалтын шийдэл, үй олноор хөнөөх зэвсгийн хамгаалалт болон байлдааны машины дотор тоноглол, зэвсэглэлийн удирдлагын электрон систем зэргүүдийг хариуцна. Renault Trucks Defence компани нь хөдөлгөөнт байдлыг хангах бүх бүрэлдэхүүн хэсгүүд буюу явах эд анги, хөдөлгүүр, залуурын удирдлага, тормоз болон дугуйг боловсруулж, үйлдвэрлэнэ.  Thales компани нь бүхээгний мэдээллийн-удирдлагын систем, холбооны төхөөрөмж, ажиглалтын систем, өөрийгөө хамгаалах цогцолбор болон байр зүй тогтоох системийг хариуцаж байна.


  Jaguar-ын цуврал үйлдвэрлэл 2020 онд эхлэх бөгөөд эхний 3 жилийн дотор Францын БХЯ-аас 110 машиныг худалдаж авахаар төлөвлөж байна. Харин 2025 оноос өмнө францын арми 248 ширхэг Jaguar-тай болно гэжээ.

No comments:

Post a Comment