Thursday, May 5, 2016

Оросуудад НАТО-той залгаа хил дээр гурван дивиз ямар хэрэгтэй вэ?

  Өчигдөр буюу 05-р сарын 04-нд ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу тус улсын ерөнхийлөгч Владимир Путинд оросын баруун хилийн орчимд шинээр байгуулж буй гурван дивизийн талаар илтгэжээ.


  Оросын Баруун бүсийн цэргийн тойрогт шинээр гурван дивиз байгуулах нь шинэ мэдээ биш юм - энэ тухай өнгөрсөн 01-р сард Шойгу мэдэгдэж байсан. Өчигдрийн илтгэлд дуьдагдсан шинэ зүйл нь уг гурван дивизийг байгуулах даалгавар маш богино хугацаанд дуусна гэдэгт оршиж байна.
  Тэрээр хэлэхдээ "Обьектуудыг барих үед барилгын хамгийн тэргүүний шийдлийг ашиглах талаар би үүрэг өгсөн байгаа. Энэ нь блокон-модуль хийцийг хэлж байгаа юм. Урсгал үйлдвэрлэл болон модулийн нийлүүлэлт нь барилга байгууламжийг 3, хамгийн ихдээ 4 долоо хоногийн дотор барих боломж олгоно",- гэжээ.
  С.Шойгу өөрийн хэлсэн үгэндээ дээрх шинэ дивизиуд нь оросын хилийн орчимд хүчээ бөөгнөрүүлж байгаа НАТО-гийн эсрэг авч буй арга хэмжээ гэдгийг шууд хэлсэн. Өмнө нь буюу 04-р сарын 30-нд НАТО-гийн командлалаас Оросын хилийн орчимд буюу Польш, Балтын орнуудад өөрийн цэргийн хүчийг нэмэгдүүлж, нэмэлтээр 4000 цэргийн албан хаагчийг байршуулах болсон тухай мэдэгдсэн билээ.


  Оросын цэргийн шинэ бүлэглэл нь хамгийн багадаа 30000 цэрэгтэй буюу нэг дивизд 10000 цэрэг байхаар тооцоологдож байна.
  Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар шинээ байгуулагдах дивизиуд нь 30 мянгаас дээш хүнтэй байх нь ойлгомжтой гэж үзэж байгаа юм. Нөгөө талаас Европ тив дэхь НАТО-гийн цэргийн хүч 200 мянган цэрэг гэж тооцогддог бөгөөд энэ нь АНУ, Канадыг тооцохгүйгээр ч гэсэн Оросын баруун хэсэг дэхь цэргийн хүчнээс нэг дахин их. 


  Харин оросын шинээр баталсан цэргийн номлолд НАТО-гийн цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь Орос улсын гол гадаад аюул гэж заагдсан байгаа учраас оросуудын хувьд өөрсдийн батлан хамгаалах бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил гэж тооцож болхоор байна.


  

1 comment:

  1. Orosuud hucheer davuu baimaar ym? buh NATO giin army uudaas hamgiin gaigui ni Turk German 2 l baiga da. busad ni bol gavihgui

    ReplyDelete