Thursday, May 5, 2016

Армений зэвсэгт хүчний удирдлагын өөрчлөлт

    Армений зэвсэгт хүчний дээд удирдлага дотор томоохон хэмжээний өөрчлөлт хийгдлээ. Энэ тухай "EurAsia Daily" сайтанд тавигдсан материалыг та бүхэндээ орчуулан хүргэж байна.



  Блогийн уншигчиддаа сануулахад өнгөрсөн 04-р сарын 2-5-ны хооронд Уулын Карабахд Армени болон Азербайжан улсуудын хооронд 1994 онд энхийн гэрээ байгуулснаас хойш болж байгаагүй маш өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагаа болсон билээ. 


  Тус мөргөлдөөний үеэр Армений талаас их хэмжээний хохирол амссан гэдгийг бас дурьдах хэрэгтэй юм. Тус мөргөлдөөн болсноос хойш сарын дараагаар Армений төрийн удирдлагаас тус улсын БХЯ-ны хангамжийн, холбоо-мэдээллийн болон тагнуулын салбарыг хариуцсан 3 генералыг халсан байна. Үүнээс үзэхэд хангамж, холбоо болон тагнуулын албануудын ажиллагаанд бүдүүлэг алдаа гарсан бололтой. 
  04-р сарын 26-нд Армени улсын ерөнхийлөгч нь тус улсын БХЯ-ны сайдын орлогч дэслэгч-генерал Алик Мирзабекян, тус улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын тагнуулын албаны дарга хошууч-генерал Аршак Карапетян, тус улсын Холбооны цэргийн дарга бөгөөд холбоо болон автоматжуулсан системийн албаны тэргүүн хошууч-генерал Комитас Мурадян нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.


Алик Мирзабекян
Аршак Карапетян

  Тус улсын ерөхнийлөгч Серж Саргсян цэргийн дээд удирдлагадаа халаа хийсэн нь Уулын Карабах дэхь 04-р сарын дайн нь анзаарахгүй өнгөрөх аргагүй хэмжээний алдаа дутагдлуудыг харуулсан гэж дүгнэх боломж олгож байгаа юм. Албан тушаалаас нь чөлөөлөх шалтгааныг нийтэд мэдээлээгүй ч саяхны карабахын мөргөлдөөний бүс дэхь байлдааны ажиллагаанд дүн шинжилгээ хийх явцад  Армений Зэвсэгт Хүчин нь орчин үеийн технологиор ямар түвшинд хангагдсан болон цэргийн тагнуулын албануудын үйл ажиллагаа хэр үр ашигтай байсан талаар олон нийтийн талаас маш олон тооны асуулт тавигдсантай холбоотой гэдэг нь ойлгомжтой байна.
  Тус улсын цэрэг - улстөрийн удирдлагын төлөөлөгчдийн өгсөн хариулт нь заримдаа бие биенээ үгүйсгэсэн бөгөөд маргааны шинжтэй байсан юм. Юун түрүүнд ерөнхий командлагчаас эхлээд цэргийн бусад удирдлагаас гаргасан мэдэгдэлд азербайжаны зэвсэгт хүчин Уулын Карабахын харгалдах байрлалуудад "гэнэтийн" дайралт хийсэн гэжээ. Энэ хариулт нь тус улсын армийн тагнуулын алба болон техник хангамжийн талаар их хэмжээний шүүмжлэл дагуулсан учраас засгийн газраас мэдэгдлүүдээ бага зэрэг "өөрчилж" армений цэргийн тагнуулын алба нь азербайжаны цэргийнхэн дайралт хийх гэж байгаа талаар мэдэж байсан ч фронтын шугамын 200 км-ийн аль хэсэгт болох талаар "тааж мэдэхэд хүндрэлтэй байсан" бөгөөд нь энэ нь армений талын их хэмжээний хохирол амссан шалтгаан болсон гэжээ.


  Үүний дараагаар хэвлэл-мэдээллийн хэрэгслүүдээр буруутныг хайж эхэлжээ.  Тус улсын БХЯ-ны орлогч сайд Алик Мирзабекян болон радио-электрон тэмцлийн албаны болон цэргийн аж үйлдвэрийн албаны дарга нар нь "арми болон IT-гийн салбарын хамтын ажиллагаанд саад болдог" учраас хашиж буй албан тушаалаасаа буух ёстой гэсэн Мэдээллийн технологийн үйлдвэрүүдийн холбооны тэргүүн Карен Варданяны мэдэгдлэл дарин дээр давс нэмсэнтэй адил болсон юм. Варданяы хэлж байгаагаар дээр хүмүүс нь "хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан" бөгөөд хэний, ямар сонирхлыг гүйцэлдүүлж байсан бэ гэдгийг тодруулах хэрэгтэй гэжээ.
   Армен улсын анхны тагнуулын-хорлон сүйтгэх бүлгийг үндэслэгч Вова Вартановын хэлж байгаагаар "ийм нөхцөл байдлын үеэд армийн тагнуулын тэргүүнийг солих нь - зөв шийдвэр" гэжээ. Түүний хэлж байгаагаар тагнуулын алба нь армийн "нүд, чих" юм. "Тагнуулын алба нь өөрийнхөө өмнө тавигдсан даалгаварыг бүрэн гүйцэтгэж чадаагүй. Асуудал нь тагнуулчдын мэдээлэлгүй байгаа байдалд биш харин тагнуулын албаны гүйцэтгэх ерөнхий зорилгодоо байж магадгүй юм. Тагнуулчид нь эсрэг талын армийн төлөвлөгөө болон болж буй үйл явцын талаар мэдэж байх болох ч цаг тухайд нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын тулд энэ мэдээллийг өөрийн улсын цэрэг-улстөрийн удирдлагын сонорт зохих ёсоор нь хүргэж чадаагүй бол тагнуулын алба нь өөрөө мэдээлэлгүй байсан гэсэнтэй адилхан юм. Тиймээс нэг бол бидний нүд,чих таглаатай байсан эсвэл мэдээлэл нь зохих хүмүүстээ цаг тухайд нь очоогүй гэсэн үг", - гэж Вартанов тайлбарлажээ.


  Харин тус улсын экс-ерөнхий сайд бөгөөд одоогийн парламентын гишүүн Грант Багратяны хэлж байгаагаар тагнуулын албаны үр дүнтэй байдлаас гадна орчин үеийн зэвсэглэл болон холбооны системийн хангамж хангалтгүй байгаа нь карабахын мөргөлдөөний бүсд саяхан болсон 4 хоногийн байлдааны үеэр армений цэргийн албан хаагч нар дунд их хэмжээний хохирол байгаа шалтгаануудын нэг нь гэжээ.
  Түүний хэлж байгаагаар армений армийн цэрэг нь оройн 20:00 хойш эсрэг талын цэргүүдийн шилжилт хөдөлгөөнийг харж чаддаггүй. "Мөн азербайжаны зэвсэгт хүчин манай цэргийн албан хаагчдын яриаг дундаас нь сонсох боломжгүй байхын тулд армид холбооны хүчтэй хэрэгслүүд шаардлагатай. Ихэнх тохиолдолд тэд хооронд гар утасны тусламжтайгаар холбоо барьдаг, энэ нь нууцлалын болон аюулгүй байдлын талаас хүлцэшгүй үйлдэл юм", - гэдгийг онцолжээ.


    Армений армийн санхүүжилт нь хэр үр ашигтай байгаа вэ гэдэг нь нэн тэргүүний асуудал, учир нь дээд удирдлагын олон офицерууд өөрийн гэсэн бизнесийн салбартай бөгөөд бусдын нэр дээр бүртгэлтэй компаниудын тусламжтайгаар батлан хамгаалахын тендерт ялж тодорхой "захиргааны хөлс" авч армийн хангамжийн асуудлыг өөрсдөө хариуцдаг. Өөрөөр дээд тушаалын офицерууд ямар аргаар тансаг харш, хэдэн зуун га газар болон үнэтэй машинуудыг тус улсын батлан хамгаалах төсөл 500 сая ам. доллар үед олж авсан бэ гэдгийг тайлбарлах аргагүй гэжээ.
  Хамгийн сүүлд хэвлэл-мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээгээр тус улсын БХЯ-ны дээд албаны албан хаагчдын орлогын тайлангаар бол Алик Мирзабекян нь хамгийн баян БХЯ-ны орлогч сайд байжээ. Албан ёсны орлогын тайлангийн дагуу тэрээр БХЯ-ны сайд болон Жанжин Штабын даргаас илүү баян байгаа юм.
  Армен улсын хязгаарлагдмал төсвийн хүрээнд батлан хамгаалахын зарцуулалт нь ДНБ-ний ихэнх хэсгийг бүрдүүлдэгч учраас "аль болох хэмнэлттэй бөгөөд үр ашигтай зарцуулах" шаардлагатай гэжээ.
_________________________________________________________________________

  Дээрх асуудал нь манай улсын хувьд ч гэсэн бодитой гэж үзсэн учраас уг нийтлэлийг орчуулан хүргэлээ. 

2 comments:

  1. Орос л байхгүй бол турк,Азери 2 Армяныг аль дээр үед газрын зургаас арччих байсан юм.Тиймээс бид Оросыг Армянаас гараа авахыг шаардаж байна!

    ReplyDelete
  2. 1992-1995 оны дайнд азерууд ялагдаж армений мэдэлд уулын карбахаа өгсөн . гэхдээ саяны тулгаралтын ард нь азербайжанчуудтай хэл , шашин нэгтэй туркууд хатгаас хийж оросуудад сануулга өглөө

    ReplyDelete