Monday, May 23, 2016

Хятадын "АРМАТА"!!!

  Өмнөд хөршийн интернет порталууд дээр хятадын шинэ танкны гэж нэрлэгдэж байгаа зургууд тавигджээ


  Сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн бичиж байгаагаар FAAS нэртэй концепц нь багийн гишүүдийг их биений урд хэсэгт өндөр хамгаалалттай капсул дотор байрлуулснаас үзэхэд оросын шинэ Т-14 "Армата"-г дуурайсан гэсэн байна. Их буу сумлах автомат систем нь их биений дунд хэсэгт байрласан бөгөөд францын "Леклерк" болон японы Тип 10 танкнуудын сумалгааны төхөөрөмжүүдийн холимог системтэй адил гэжээ. 






_________________________________________________________________________

Урд хөршийн гэлтгүй дэлхийн бүх орны цэргийнхэн оросын Т-14 "Армата"-г анхааралтай ажиглаж байгаа билээ. Хэдийгээр одоохондоо цаасан дээр байгаа ч гэсэн ойрын 5-10 жилийн дараагаар "Армата"-тай дүйцэх танкийг зохион бүтээх нь даамжиггүй юм. Оросын танк үйлдвэрлэгч нар Т-14 "Армата"-г зохион бүтээснээр дэлхийн хуягт техникийн салбарт өөрсдийн гэсэн түвшинг тогтоож, шилдэг нь гэдгээ баталсан гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.

No comments:

Post a Comment