Saturday, June 4, 2016

Оросууд баруун хилрүүгээ цэрэг татаж байна

  Шинээр байгуулж байгаа 3 дивизийг байгуулах ажлын хүрээнд оросын баруун хилрүү мотобуудлагын бригадуудыг байршуулжээ.


  Москвад уг үйл явдлыг Зүүн Европ дэхь НАТО-ийн идэвхжилтэй холбогдуулан тайлбарлаж байна. Оросын хэвлэлд гарсан мэдээллээр тус улсын төвийн районоос мотобуудлагын 2 бригадыг шилжүүлсэн юм байна. Одоогийн байдлаар Екатеринбургээс Брянскийн мужийн Клинцы руу 28-р мотобуудлагын бригадыг шилжүүлж эхэлсэн бол Самараас Белгородын мужийн Валуйка руу 23-р мотобуудлагын бригадыг шилжүүлж байна гэжээ.
  06-р сарын 02-нд Клинцы хотын захиргаанаас 05-р сарын 30-нд одоогоор бага хэмжээний зэвсэг, техниктэйгээр цэргийнхэн хээрийн хуаранд байрласан тухай мэдээлсэн байна. Цэргийн ангийнхан байрлах газартаа цэргийн хотхон барьж өөрийн дэд бүтцийг бий болгоно гэжээ.
  Блогийн зүгээс: Өмнө нь НАТО-ийнхан Польш, Эстони, Латви, Литва улсуудад өндөржүүлсэн бэлэн байдалд байнга байх 4 батальоныг байршуулах болсон тухай мэдээлсэн. Хоёр тал стратегийн давшилтын түшиц газруудад аажмаар цэргийн хүчийг татаж байгаа нь ажиглагдаж байна. Шинэ хүйтэн дайн эрчимтэй явагдаж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ.

No comments:

Post a Comment