Wednesday, May 11, 2016

Герман улс цэрэг армиа өргөжүүлнэ

  ВВС агентлагийн мэдээлж байгаагаар ХБНГУ-ын БХЯ 1990 онд нэгдмэл улс болсноосоо хойш анх удаа Бундесвер (германы зэвсэгт хүчин)-ийг өргөжүүлэх болсноо зарлалаа


  Тус улсын БХЯ-ны сайд Урсула фон дер Ляйены хэлж байгаагаар германы армийн бие бүрэлдэхүүнийг өргөжүүлэх үйл ажиллагаа дараагийн 7 жилийн туршид явагдах юм байна. Энэ хооронд бундесверийн эгнээнд 14000 цэргийн албан хаагч болон 4500 иргэний албан хаагч орно.


  Фон дер Ляйены тайлбарлаж байгаагаар бундесверийн бие бүрэлдэхүүнийг ихэсгэх болсон нь тус улсын армийн албан хаагч нар дэлхий даяар болж байгаа олон ажиллагаануудад улам их оролцож байгаатай холбоотой гэжээ. Жишээ нь германы офицерууд болон цэргүүд нь НАТО-ийн ажиллагаануудад оролцож Газар дундын тэнгист дүрвэгсдийг аврах ажиллагаанд орж байгаа юм.


  2011 онд Бундесверийг бүх нийтийн цэрэг татлагаар бүрдүүлэх системийг цуцалсан. Одоогийн Бундесвер нь эгнээндээ 177000 цэргийн албан хаагчтай юм.
  1990 онд хоёр Германыг нэгдэх үед ХБНГУ-ын зэвсэгт хүчин иргэний албан хаагчдыг оролцуулаад 800000 орчим байсан гэж тооцогддог. Түүнээс хойш тус улсад ямар нэгэн ноцтой аюул заналхийлэл байхгүй гэж үзсэн учраас Бундесверийг бага багаар цомхотгож байжээ.


No comments:

Post a Comment