АНУ нь Өмнөд-Хятадын тэнгисд хятадуудыг агаарын довтолгооноос хамгаалах бүсийг байгуулах нь "өдөөн хатгасан бөгөөд нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх үйлдэл" гэж тооцно.
Энэхүү мэдэгдлийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга (ГХЯ-ны сайдтай адил) Жон Керри манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр хийсэн юм. Маргаантай бүс нутгийн тал дээр хятадуудын тавьж байгаа шаардлагын тухай Филиппин улсын гаргасан гомдлын дагуух шүүх хурлын шийдвэр ойрын хугацаанд гарахтай холбоотойгоор Бээжин тус бүс нутагт агаарын довтолгооноос хамгаалах тодотголын бүсийг (ADIZ) байгуулахад хүргэж магадгүй гэж америкийн засгийн газар болгоомжилж байгаа юм. Өмнө нь мөн адил бүсийг 2013 онд Зүүн-Хятадын тэнгист байгуулж байсан бөгөөд энэ нь Япон болон АНУ-ын талаас уг үйлдлийг буруушааж байсан.
Керригийн хэлж байгаагаар иймэрхүү үйлдэл нь нөхцөл байдлыг тэр даруй түгшүүртэй болгоод зогсохгүй Өмнөд-Хятадын тэнгис дэхь газар нутгийн маргааныг Хятадын тал дипломат аргаар зохицуулах эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэжээ. "Бид Хятадыг өдөөн хатгасан үйлдэл болох хэт нэг талыг баримталсан үйлдэл хийхгүй байхыг уриалж байна", -гэдгийг төрийн нарийн бичгийн дарга онцолжээ.
Хятадын талаас Өмнөд-Хятадын тэнгист AIDZ-г байгуулах эсэхийг хэзээ ч үгүйсгэж эсвэл баталж байгаагүй. Уг шийдвэр нь "аюул заналхийлэлийн түвшнөөс хамаарч" гарах болно гэж Бээжин мэдэгдэж байсан бөгөөд ингэх бүрэн эрхтэй гэж байсан юм.
Керриг мэдэгдэл хийснээс хойш 5 цагийн дараа ХАЧА (Хятадын Ардын Чөлөөлөх Арми)-ийн жанжин штабын орлогч дарга Сунь Чжяньго хариу мэдэгдэл хийжээ. Тэрээр Сингапурт болж байгаа аюулгүй байдлын талаарх зөвлөгөөн дээр тавьсан илтгэлдээ "Бид асуудал үүсгэдэгүй, гэхдээ юунаас ч айхгүй" гэсэн бөгөөд Хятад улс өөрийн тусгаар тогтнолд халдсан үйлдлийг тэвчихгүй гэсэн байна.
Өмнөд-Хятадын тэнгис нь Хятад, Тайвань, Малайз, Филиппин, Бруней болон Вьетнамын ашиг сонирхолын зөрчилдөөнтэй нутаг дэвсгэр. Хамгийн их түгшүүртэй хэсгүүд нь нефть болон хийгэр баялаг гэгдэх Скарборо шүрэн хадны ойролцоо болон Спратли арлуудын өмнөд холбоос юм. АНУ-ын хэлж байгаагаар, тэд тус бүс нутаг дэхь аюулгүй байдлын баталгаа бөгөөд Хятадыг цэргийн хүчийг тус бүс нутагт AIDZ байгуулахаас сэргийлж байгаа юм.
Жон Керри үүнээс гадна Монгол улсыг АНУ-тай хөрөнгө оруулалт, худалдааны тал дээр болон аюулгүй байдлын тал дээр хамтран ажиллах ажиллагааг өргөжүүлэхийг уриалсан. Түүний хэлж байгаагаар Монгол улс нь "ардчилалын баян бүрд" бөгөөд Орос болон Хятадын талаас ирэх гадны шахалтын дор ардчилсан удирдлагын тогтолцоог хадгалж чадсан Азийн цөөхөн орнуудын нэг гэжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар Вашингтон одоогийн байдлаар Ази тивд Москва болон Бээжингийн эсрэг холбоотнуудыг хайж байгаа бөгөөд Монгол улс тэдний нэг болох боломжтой юм. Мөн манай улсыг санхүүгийн тусламж үзүүлсний хариуд өөрийн нутаг дэвсгэр дээрээ америкийн цэргийн баазыг байршуулахад бэлэн гэж үздэг юм байна. Харамсалтай эсэх нь одоогоор тодорхойгүй ч Монгол улсын газар нутгийн байрлал их гүрнүүдийн тоглоомын нэг хөзөр болжээ...
Сонин л мэдэгдэл манайд ирээд хийсэн байна.Гэхдээ тэр Монголд цэргийн бааз байгуулах бол үлгэр дөө.2 хөрш юу гэж зүгээр сууж байгаад байгуулахав дээ.Агаар газраар зөөвөрлөхийг зөвшөөрөхгүй.
ReplyDelete