Saturday, June 4, 2016

Польш улс 35000 хүнтэй сайн дурын хүчин бэлтгэнэ

  Орос улстай харьцаа түгшүүртэй байгаа учраас 35000 хүнтэй сайн дурын хүчнийг бэлтгэх болсон тухай Польш улс мэдэгджээ.

польские солдаты

  Уг орон нутгийн батлан хамгаалах хүчнийг бэлтгэх ажил 09-р сараас эхлэх бөгөөд удирдах хүн нь тодорхой болсон гэж тус улсын БХЯ-ны сайд Антони Мачеревич мэдэгдлээ. Уг анги нэгтгэлүүдийн бүрэлдэхүүнд цэргийн бэлтгэл хийсэн сайн дурын иргэд орох юм байна.
  Шинээр байгуулагдаж байгаа цэргийн ангиудын Украины зүүн хэсэгт болж байгаа холимог дайны нөхцөл байдалд голлон анхаарч бэлтгэнэ гэжээ. Өмнө нь Польш улсад НАТО-ийн нэг батальон байрших болсон тухай мэдээлж байсан билээ.

No comments:

Post a Comment