Tuesday, January 19, 2016

Монгол улсын Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэргийн С-125 "Печора-2М" Зенитийн Пуужингийн Цогцолбор

   Өнөөдөр та бүхэндээ агаарын довтолгооноос хамгаалах С-125 "Печора-2М" ЗПЦ-ын тухай мэдээлэл хүргэе. Анх уг систем нь 2011 оны Монгол Үндэстний далбааны өдрийн цэргийн парадан дээр жагсаж байсан. Тухайн үед цэрэг, армийн зэвсэглэлийн тухай мэдээлэл одооных шиг өргөн хэмжээнд бас байгаагүй учраас яг ямар систем болох талаар нь ойлголтгүй байлаа.
       Ингээд анх С-125-ыг 1955 онд ЗХУ-д боловсруулж эхэлсэн ба 1961 он зэвсэглэлд авч байсан. Тухайн үедээ түүний үзүүлэлт нь гайхамшигтай гэж хэлхээс өөр аргагүй байжээ. Туршилтын явцад С-125 нь 550 м/с хурдтай нисэж байгаа агаарын байг 2 пуужингаар 0,98 магадлалтайгаар устгаж байсан мэдээлэл бий.

  Анх "дарийн утаа"-г Вьетнамын болон Ойрхи Дорнодын дайны үед "үнэрлэж", өөрийгөө маш өндөр үр ашигтай агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл болхоо харуулсан. Одоогийн байдлаар 35 орны зэвсэглэлд байгаа. С-125-ын "алтан үе" нь 1999 оны 3-р сарын 27-ны өдөр байлаа. Тухайн үед Югославын дайн дүрэлзэж байсан бөгөөд Сербийн Зэвсэгт Хүчний АДХ-ын 250-р пуужингийн бригадын бүрэлдэхүүн С-125М "Печора" ЗПЦ-оор дэлхийд анх удаа америкийн "стелс" технологийг ашиглан бүтээсэн F-117-г Белград хотоос 32 км-ийн зайд сөнөөсөн. Уг явдал болсны дараагаар "Уучлаарай, бид нар үл үзэгдэгч онгоц байсан гэдгийг нь мэдээгүй юмаа" гэсэн хошин яриа дэлгэрсэн.  

  Хариуд нь НАТО-ийн нисэх нисэх онгоцууд галзуурсан юм шиг сербийн С-125--ын дивизионуудыг бөмбөгдөж байсан билээ. Оросуудын хувьд С-125 систем нь ашиглалтын хугацаанаас үл хамааран сайжруулалтын маш том нөөц, боломж байгаа гэдгийг олж харсан. Тийм ч болхоор С-300-г зэвсэглэлдээ авсны дараагаар зэвсэглэлээс хасагдсан олон тооны С-125 системийг сайжруулан экспортонд гаргахаар шийдвэрлэсэн. 

  1999 онд орос-белорусын хамтарсан санхүү-аж үйлдвэрийн "Оборонительные Системы" консорциум нь Египетийн С-125 системийг сайжруулах гэрээг байгуулж үр дүнд нь С-125 "Печора-2М" ЗПЦ бий болсон түүхтэй.
   Манай улсын хувьд Су.Батболд ЕС байхдаа Владимир Путинтэй уулзсан уулзалтын үеэр Монгол Улсад С-125 "Печора-2М" ЗПЦ нийлүүлэх тухай тохирч 2010 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчинд нийлүүлэгдэн 2012 онд шинээр байгуулсан АДХЦ (Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэрэг)-ийн 353-р ангийн зэвсэглэлд байгаа билээ.




   Өмнө нь манай улсын зэвсэглэлд С-125 ЗПЦ байгаагүй юм. С-125 "Печора-2М" ЗПЦ нь радиолокаторын эсрэг пуужингаас хамгаалах КРТ3-2М радиотехникийн хамгаалалттай бөгөөд нь уг систем нь жинхэнэ радартай адилхан радио дохиог гаргасны дүнд пуужингийн өөрөө онилох систем жинхэнэ байгаа алддаг байна. Мөн оросын С-300ПМУ-1 ЗПЦ-т ашиглагддаг олон электрон төхөөрөмжийг ашигласан байдаг. 
    Цэргийн шинжээчидийн үзэж байгаагаар "Печора-2М" нь 6-8 ширхэг "Оса-АКМ" эсвэл "Тор-М1" цогцолборуудын хянаж чадах агаарын орон зайг дангаараа хамгаалах боломжтой. Нэг цогцолборын өртөг нь 4-5 сая доллар бөгөөд өртөг/байлдааны боломж гэсэн харьцааны хувьд дэлхийд хамгийн өндөр өрсөлдөх чадвартай систем. Манайх шиг эдийн засгийн чадавхи муутай орны хувьд бол энэ нь үнэхээр ашигтай. Дээр нь 21-р зууны 30-40 онууд хүртэл байлдааны чадвараа хадгална гэж үздэг юм байна.Одоогийн байдлаар Монгол, Азейрбайжан, Армен, Венесуэл, Вьетнам, Египет, Сири, Таджикистан, Киргизстан, Туркменистан, Узбекистан зэрэг улсуудын зэвсэглэлд байгаа. Дэлгэрэнгүйг дүрсэн-мэдээллээс хараарай.



3 comments:

  1. Маш гоё сонирхолтой мэдээлэл оруулдагт тань баярлалаа. :)

    ReplyDelete
  2. Сайхан мэдээ бн Баярлалаа

    ReplyDelete
  3. энэ блог хөтлөгчтэй хэрхэн холбоо барих уу

    ReplyDelete