Tuesday, January 19, 2016

АНУ нь Ази-Номхон далайн бүс нутаг дэхь цэргийн хүчээ зузаатгалаа

  АНУ-ын 90 орчим сөнөөгч нисэх онгоц болон вертолёт тээвэрлэх чадвартай ТЦХ (Тэнгисийн Цэргийн Хүчин)-ий "John C.Stennis" нисэх онгоц тээвэрлэгч нь 7 сарын хугацаатай Номхон далайн баруун хэсэгт байрлах юм байна.


  Япон улсын Йокосука боомтод бас нэг америкийн нисэх онгоц тээвэрлэгч болох "Ronald Reagen" байгаа билээ.
  Өмнөд Солонгосын Рёнхап агентлагийн мэдээлснээр "John C.Stennis" нисэх онгоц тээвэрлэгч нь БНАСАУ-ын цөмийн туршилт болон Өмнөд-Хятадын тэнгис дэхь маргаантай арлуудын эргэн тойрон дэхь бүс нутгийн зөрчилдөөний улмаас 1-р сарын 15-нд өөрийн бүртгэлтэй боомт болох Вашингтон мужийн Бремертоны боомтоос гарч 7 сарын туршид Номхон далайн баруун хэсэгт байрлах юм байна. 

  "John C.Stennis" нисэх онгоц тээвэрлэгч нь 2013 онд Ойрхи Дорнод дэхь даалгавараа дуусгаад 18 сарын турш засвар, үйлчилгээнд орсон бөгөөд америкийн Зүүн-Хойд Ази дэхь холбоотнуудтай хийх цэргийн сургуулилтанд оролцоно гэжээ.
  Уг нисэх онгоц тээвэрлэгч нь Миссисипи мужаас сонгогдсон сенаторч Жон Стеннисын нэрээр нэрлэгдсэн бөгөөд 1995 оны 12-р сард баригдсан, 103 мянган тонны усан түрцтэй юм байна.

  АНУ нь Өмнөд-Хятадын тэнгис дэхь БНХАУ-ын цэргийн үйл ажиллагааг эрчимжихээс сэргийлэхийг оролдож байгаа гэжээ.
  Тус бүс нутагт 1-р сарын 6-нд БНАСАУ ээлжит цөмийн зэвсгийн туршсантай холбоотойгоор нөхцөл байдал хурцадсан юм. Туршилтын хариуд АНУ нь Өмнөд Солонгосд цөмийн зэвсэг тээгч, стратегийн В-52 бөмбөгдөгчийг байршуулсан бөгөөд Япон улсаас Солонгосын хойг руу "Ronald Reagen" нисэх онгоц тээвэрлэгчийг шилжүүлэх боломжийг авч үзэж байгаа гэжээ.

  2015 оны 10-р сард "Ronald Reagen" нисэх онгоц тээвэрлэгч нь Өмнөд Солонгос дэхь тэнгисийн-цэргийн сургуулилтанд оролцож байсан. Нийтдээ 80 орчим байлдааны нисэх онгоц болон 5,4 мянган цэргийн албан хаагч байрладаг юм байна.
  

No comments:

Post a Comment