Monday, January 18, 2016

Израиль улсын Батлах Хамгаалах Хүчний хамгийн сүүлийн үеийн "Меркава 4" танк

  "Меркава" ангилалын танк бий болсон түүх нь Израиль улсын түүхтэй нягт холбоотой. Израиль улс нь 1948 оны 5-р сарын 14-нд тусгаар тогтнолоо зарлахаасаа өмнө өөрийн анхны дайнаа 1947 оны 12-р сард хийсэн байдаг. Тухайн үед дөнгөж бий болсон арми ямар ч хуягт техникгүй байжээ. Харин дайн 1949 оны 3-р сарын 10-нд дуусахаас өмнөхөн нь Хайфа хотод байрлаж байсан Их Британы 3-р торгон цэргийн хоёр цэрэг Тель-Авив хот руу хоёр ширхэг "Кромвель" танкийг оргуулан авчирсан байдаг. Оргуулсан шалтгааныг одоо болтол тодруулж чадаагүй бөгөөд израилчууд дээрх хоёр цэргийг "талархагч" нар гэж нэрлэдэг. Ямар ч байсан ийм замаар Израиль улс анхны хуягт танктай болсон ажээ.

Буриадын цэргүүд сайжруулсан Т-72Б3 танкнуудаас анх удаа байлдааны буудлага хийжээ

  ОХУ-ын Дорнод бүсийн цэргийн тойргийн Буриад дэхь мотобуудлагын анги нэгтгэлийн цэргийн албан хаагч нар 2015 оны 12-р сард зэвсэглэлд нийлүүлж эхэлсэн сайжруулсан Т-72Б3 танкнуудаар анх удаа байлдааны буудлага хийсэн тухай тус цэргийн тойргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.

Иран улс 2016 онд цэргийн зардлаа багасгана

  Лалын Бүгд Найрамдах Иран Улс нь 2016-2017 онуудад өөрийн улсын цэргийн зардлаа ойролцоогоор 400 сая ам. доллараар багасгах болсон тухай Tasnim агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээгээр 2016-2017 онуудад ираны засгийн газар нь батлан хамгаалах салбартаа 8,9 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ираны 2015-2016 онуудын зэвсэгт хүчний төсөв ойролцоогоор 9,3 тэрбум ам. доллар байсан юм.

Өмнөд Солонгосын К2 танкны анхны цуврал үйлдвэрлэгдэж дууслаа

  Hyundai Motor Group-ийн бүрэлдэхүүнд ордог Hyundai Rotem нэгдэл нь Чханвон дэхь үйлдвэртээ 2015 оны 11-р сарын 25-нд эхний цуврал үйлдвэрлэлийн 100 дэхь К2 Black Panther танкийг үйлдвэрлэж БХЯ-нд хүлээлгэн өгсөн тухай мэдээлжээ. Нэгэн зэрэг уг 100 дэхь К2 Black Panther нь германы MTU MT883 дизель хөдөлгүүр ашиглагдсан сүүлийн цуврал танк болж байгаа юм байна.

Турк улс давшилтын зэвсэглэлтэй болохыг зорьж байгаа нь НАТО-г тэвдүүлж байна

  Турк улсын нийслэл Анкара дэхь НАТО-гийн төлөөлөгчийн хэлж байгаагаар "НАТО өөрийн холбоотон улсыг давшилтын пуужингийн зэвсэглэл боловсруулах хүсэлтэй байгаад нь санаа зовж байна", - гэжээ. "Турк улс нь аюулгүй байдлын хүрээний нэг хэсэг нь. Тухай бүс нутагт цэргийн заналхийлэл өндөр байгаа нь үндэслэлтэй ч Турк улсын хувьд давшилтын зэвсэглэл авахыг оролдож байгаад ямар нэгэн утга учир байгаа гэдэгт бид итгэлгүй байна" гэдгийг онцолсон байна.

Хуситууд саудын цэргийн обьектууд руу "Точка" пуужинг харважээ

  Йемений хувьсгалт хорооны зэвсэгт хүчний хэд хэдэн ширхэг тактикийн "Точка" пуужингийн цогцолборууд Мариб муж дэхь Саудын Арабын тэргүүлсэн Персийн булангийн орнуудын Эвслийн байрлалууд руу пуужингууд харважээ. Пуужингийн цохилтонд эвслийн хүчний удирдлагын төв өртсөн байна. Гэнэтийн довтолгоонд Эвслийн хүчний 10 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд саудын цэргийн өндөр тушаалын офицер байсан гэжээ.