Тус цэргийн сургуулилтын үеэр Польш улсын 12000, АНУ-ын 10000 болон Их Британийн 1000 орчим, нийтдээ 24 орны 31000 цэрэг хамрагдана.
Польш улсын түүхэн дэхь НАТО-ийн хамгийн өргөн хэмжээний Anakonda цэргийн сургуулилт өнөөдөр тус улсад эхэлж байна. Өнөөдөр польш улсын нийслэл дэхь Үндэсний батлан хамгаалах Академид цэргийн сургуулилтыг нээх албан ёсны үйл ажиллагаа болно.
Үндсэн цэргийн сургуулилт нь 06-р сарын 07-нд эхлэх юм байна. Нийтдээ 24 орны 31000 цэргийн албан хаагчаас гадна танк, хуягт тээвэрлэгч оролцсоон 3000 (!) ширхэг байлдааны техник, 100 гаруй байлдааны нисэх онгоц, вертолёт мөн түүнчлэн 12 ширхэг байлдааны хөлөг онгоц оролцоно гэжээ. Цэргийн сургуулилт нь польшийн бүх цэргийн полигонуудад болох юм байна.
Польш улсын БХЯ-аас мэдэгдэж байгаагаар "Тус цэргийн сургуулилтын зорилго нь холигдмол аюул, заналхийлэл бий болсон нөхцөл байдлын үед үндэсний болон эвслийн командлал болон анги нэгтгэлүүдийн хамтарсан хориглох, хамгаалах ажиллагааны үеийн харилцан уялдааг бататгах", - гэжээ.
Мөн "Anakonda-2016-ийн төлөвлөгөө нь орчин үед болж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийн үеэр илрүүлсэн бүх төрлийн аюул заналхийлэл, тэр дундаа холимог (hybrid) дайны аюул заналхийлэлд эвслийн гишүүд хариу үзүүлэхэд бэлэн байгаа эсэхийг шалгах боломж олгоно", - гэдгийг онцолжээ. Тэр дундаа анги нэгтгэлүүд нь командлал болон цэргийн тактикийн интеграцчилалын, галын удирдлагын, эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлтийн, үй олноор хөнөөх зэвсгийн уршгийг арилгах мөн алсын зайд цэргүүдийг шилжүүлэх даалгаваруудыг биелүүлэх ёстой юм байна.
Мөн "Anakonda-2016-ийн төлөвлөгөө нь орчин үед болж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийн үеэр илрүүлсэн бүх төрлийн аюул заналхийлэл, тэр дундаа холимог (hybrid) дайны аюул заналхийлэлд эвслийн гишүүд хариу үзүүлэхэд бэлэн байгаа эсэхийг шалгах боломж олгоно", - гэдгийг онцолжээ. Тэр дундаа анги нэгтгэлүүд нь командлал болон цэргийн тактикийн интеграцчилалын, галын удирдлагын, эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлтийн, үй олноор хөнөөх зэвсгийн уршгийг арилгах мөн алсын зайд цэргүүдийг шилжүүлэх даалгаваруудыг биелүүлэх ёстой юм байна.
Anakonda-тай зэрэгцээд ХБНГУ ба Польш улсаас Балтийн орнууд руу, мөн Румынь ба Болгар улсууд руу цэргийн техник болон бие бүрэлдэхүүнийг шилжүүлэх ажлыг боловсруулахад чиглэсэн Saber Strike (Сэлэмний цохилт) цэргийн сургуулилт болно гэжээ.Мөн түүнчлэн Anakonda-ийн хүрээнд АНУ-аас Европ руу десантын хүчийг шилжүүлэх Swift Responce (Шуурхай хариу) цэргийн сургуулилтыг явуулахаар төлөвлөж байна. Америкийн десантчид Умард Каролина мужаас шууд польшийн Ольштын ба Торуни ойролцоох полигонуудад газардаж цэргийн сургуулилтын хүрээн дэхь даалгаваруудаа биелүүлж эхлэх юм байна.
Харин Балтийн тэнгист Усткигийн район дэхь польшийн эрэг дээр тэнгисийн явган цэргийн десантыг буулгах Baltops сургуулилт зэрэгцэн болно. Дээрх бүх цэргийн сургуулилтууд нь өмнө нь зөвхөн цаасан дээр боловсруулагдаж байсан НАТО-ийн хямралын үеийн хариу үйлдлийг практик дээр шалгаж, үнэлэхэд тус болох юм байна.
Anakonda цэргийн сургуулилтын командлагч польшийн генерал Марек Томашицкийн хэлж байгаагаар Польш улсын хувьд хамгийн гол нь оролцсон цэргүүдийн тоо биш, харин оролцогч орнуудын тоо гэжээ. Тэрээр хэлэхдээ "Бидний хувьд зөвхөн тоо хэмжээний потенциалаас гадна тус сургуулилтанд оролцож байгаа улс, орнуудын тоо чухал бөгөөд энэ нь улстөрийн оролцооны түвшинг харуулж байгаа юм. Тус цэргийн сургуулилтын улстөрийн мөн чанар нь цэргийнхтэй адил",- гэсэн бөгөөд тус сургуулилт нь Варшав хотноо 07-р сарын 08-09 хооронд болох НАТО-ийн чуулганы өмнө болж байгаа гэдгийг сануулсан байна.
Польш улсын БХЯ-ны сайдын орлогч Бартолмей Грабскийгийн баталж байгаагаар "Эдгээр цэргийн сургуулилтууд нь батлан хамгаалах шинж чанартай бөгөөд орчин үеийн дэлхийн аюул, заналхийлэлд өгөх бидний хариулт болж бид өөрсдийн холбоотон болон хамтрагч орнуудтайгаа ямар хэмжээнд хамтран ажиллахад бэлэн гэдгийг харуулна", - гэжээ.Мөн түүний нэмж хэлснээр цэргийн сургуулилтын үеэр террорист, холимог болон кибер халдлагаас хамгаалах хариу үйлдлийг боловсруулан гэсэн байна.
Anakonda цэргийн сургуулилт нь Польш улсын Зэвсэгт Хүчний Шуурхай командлалын 2006 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагдаж байгаа юм. 2012 он тус цэргийн сургуулилт нь олон улсын статустай болсон бөгөөд НАТО-ийн цэргийн сургуулилтны төлөвлөгөөнд орсон; тухайн үед польшийн цэргүүдтэй хамт АНУ болон Канадын цэргийн албан хаагч нар оролцсон. 2014 онд Anakonda нь 8 орны 12500 цэргийн албан хаагчийг цуглуулсан байдаг.Энэ жил болох цэргийн сургуулилт нь 6 дэхь нь болох бөгөөд олон улсын статустай 3 дэхь нь, хамрах цар хүрээний хувьд түүхэн дэхь хамгийн том нь болох юм байна.
Casinos in India Review - Lucky Club
ReplyDeleteWe have a detailed review of luckyclub.live the best casinos in India with info about them, what games they offer, and how to play them. Rating: 4 · Review by Lucky Club