Хятадын интернет мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар Вьетнамын Ардын Арми Оросоос 28 ширхэг Т-90СМ танкнуудыг худалдаж авах асуудлыг авч үзэж байна гэжээ.
Вьетнамын Ардын Арми шинэ танкнуудыг тус улсын умард мужуудад байршуулах гэж байна гэжээ. Мөн Вьетнам улсын одоогийн хэрэгцээг 200 хүртэлх тооны шинэ танк гэж тооцоолсон байна.
Вьетнамын арми өөрийн улсын агаарын цэргийн хүчин болон тэнгисийн цэргийн хүчнийг хөгжүүлэхэд анхаарал тавьж удаан хугацааны туршид хуурай замын цэргийн техникийн сайжруулалтыг хийгээгүй юм байна. Одоогийн байдлаар тус улсын танкийн паркийн үндсийг хоцрогдсоон Т-54/55 болон Т-62 танкнууд бүрдүүлдэг юм байна. Вьетнам улс дангаараа Т-54/55 танкнуудыг сайжруулах гэж оролдсон ч орчин үеийн дайны шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадаагүй. 2000 оны эхэн үеэр Вьетнам улс нь Зүүн Европоос 150 ширхэг динамик хамгаалалтгүй, онилгооны цогцолборын үзүүлэлт муутай Т-72М1 танкнуудыг худалдаж авахаар төлөвлөж байгаа гэж мэдээлж байсан ч гэрээ хийгдээгүй байдаг. Т-90СМ нь Т90АМ танкны экспортын хувилбар бөгөөд илүү чадалтай хөдөлгүүр болон орчин үеийн галын удирдлагын системтэй юм.
Өнгөрсөн сард Вьетнам улсын бүс нутгийн өрсөлдөгч гэж хэлж болох Тайланд улс БНХАУ-аас 50 ширхэг VT-4 танкнуудыг худалдаж авсан юм байна. Мөн л Тайланд улсын зэвсэгт хүчний хэрэгцээг 200 танк гэж мэдээлж байсан юм.
Өнгөрсөн сард Вьетнам улсын бүс нутгийн өрсөлдөгч гэж хэлж болох Тайланд улс БНХАУ-аас 50 ширхэг VT-4 танкнуудыг худалдаж авсан юм байна. Мөн л Тайланд улсын зэвсэгт хүчний хэрэгцээг 200 танк гэж мэдээлж байсан юм.
No comments:
Post a Comment