Америкийн армийн цорын ганц БҮТ (Байлдааны Үндсэн Танк) болох Abrams-ын шинэ хувилбарын хээрийн туршилт хийгдэж байна.
Дэлхийн томоохон цэргийн болон агаар-сансрын технкийн үйлдвэрлэгч болох General Dynamics-ын охин компани General Dynamics Land Systems-ийн дэд ерөнхийлөгч Дональд Котчманы хэлж байгаагаар Abrams M1A2 SEP v.3 танкны анхны 9 ширхэг танкнуудыг үйлдвэрлэсэн гэсэн байна.
Уг 9-өөс 7 ширхэг танк нь 2015 оны 01-р сараас эхлэн Аризона мужийн Юма болон Марилэнд мужийн Абердины полигонуудад хээрийн туршилтанд орж байгаа гэжээ. Хээрийн туршилт 2020 оны 03-р улиралд дуусч шинэ Abrams-ууд америкийн зэвсэгт хүчинд нийлүүлэгдэж эхлэн юм байна.
Abrams M1A2 SEP v.3-т дараах сайжруулалтыг хийгдсэн гэжээ:
- программчлагдсан тэслэгчтэй АМР сумнуудаар гал нээх бололцоо олгох ADL аппаратурын тоноглолтой сайжруулсан галын удирдлагын систем;
- олон төрлийн зориулалттай, программчлагдсан тэслэгчтэй ХМ1147 АМР болон шинэ хуяг нэвтлэх М829Е4 АКЕ гэсэн хоёр үндсэн шинэ сумтай;
- онилогчийн онилгоонд шинэ дулааны мэдрэгчтэй IFLIR багажийг мөн танкны багийн ахлагчинд зориулж тусдаа панорам онилгоо тавьж өгсөн;
- багийн гишүүдэд шинэ дэлгэц тавьж өгсөн бөгөөд энэ бүхэлдээ нөхцөл байдлыг мэдэж авах машин-хүн гэсэн харилцааг сайжруулна;
- шинэ хуяглалтны бүрэлдэхүүн;
- танкны оношлогооны удирдлагын шинэ систем болон хурдан солих боломжтой модулиуд нь танкны байлдааны бэлэн байдлыг өсгөнө;
- шинэ туслах эрчим хүчний төхөөрөмжтэй учраас үндсэн хийн-турбин хөдөлгүүрт ирэх ачааллыг бууруулна;
Блогийн зүгээс: Шинэ Abrams-ны сайжруулалтаас дүгнэх бол бараг газраар явагч "сансрын хиймэл дагуул" болсон бололтой. Анхны хувилбараасаа ч гэсэн 10 гаруй тонн нэмэгдсэн учраас улам л хөдөлгөөн багатай, "мөлхөө" танк болох нь. Танкны хамгаалалтын хувьд оросын дэвшилтэт технологи болох "Арена"-тай адил систем хийгдээгүй байна. Дээрээс нь үнийн хувьд 8,5 сая ам.доллар болох учраас дэлхийн хамгийн үнэтэй танкнуудын жагсаалтанд дээгүүр байр эзлэх нь ойлгомжтой. Гол нь 300 ам.долларын үнэтэй РПГ-ний эсрэг хэр амь бөхтэй байх нь тодорхойгүй. Мөн тус компаний дэд ерөнхийлөгч нь оросын шинэ Т-14 "Армата"-гийн эсрэг хэр үр дүнтэй вэ гэсэн асуултанд хариу өгөлгүй бултсан гэдгийг онцлох хэрэгтэй.
Gringoonuud hezeeneesee tank hiij chaddagui humuus dee
ReplyDeleteT 14 Армата bol tuuxii tank daind orj bgaagyi !!! Т 14 Армата olon jil aria gej xiisen . Abrams bol dainii turwilagtai tank !!! Армата Abramsaas iluu garaad bj chadaxgyi orosuudiin moroodol !!!
ReplyDeleteрамхуц новшооармата 7метрийн зузаан ган төмрөөс хатуу хуягтай бол абрамс 4 метрийн ган төмөртөй тэнцэх хуягтай бас абаас 5дахин илүү галын системтэй
Delete