Friday, June 10, 2016

Оросын 6 дахь үеийн нисэх онгоц 2025 оноос өмнө ниснэ

  Зохион бүтээгдчийн хэлж байгаагаар нисгэгчтэй болон нисгэгчгүй нислэг хийх боломжтой юм байна.


  Оросын нисэх онгоц угсрах корпорацын (ОАК) цэргийн нисэх хүчний хөтөлбөрийн тэргүүн Владимир Михайловын мэдэгдэж байгаагаар оросын 6 дахь үеийн байлдааны нисэх онгоц нь гиперхурдтай байх бөгөөд туршилтын загвар нь анхны нислэгээ 2025 оноос өмнө хийнэ гэжээ. 
  Тэрбээр өмнө нь Оросын Агаарын Цэргийн Хүчний ерөнхий командлагчийн албыг хашиж байсан бөгөөд ирээдүйн нисэх онгоцны гадна төрх тодорхой болсон гэжээ. "Шинэ онгоц нь хэдэн Махын гиперхурдтай, нэг нисэгчтэй, эсрэг талд үл үзэгдэгч, хэт маневрлах чадвартай, олон үйлдэлт, холимог материалаар хийгдсэн байна. Нисэх онгоц нь бүхээгтэй байх боловч нисэгчтэй эсвэл нисэгчгүй нислэг үйлдэх боломжтой ба жолоодлоготой болон нисэгчгүй хувилбаруудыг нэгтгэнэ", - гэдгий онцолж, алсын тусгалтай гиперхурдтай пуужингуудаар зэвсэглэхээр төлөвлөж байгаа гэсэн байна.


  Өнгөрсөн 03-р сарын эхээр Оросын АЦХ-ний ерөнхий командлагч Виктор Бондарев ОХУ-д 6 дэхь үеийн жолоодлоготой болон нисэгчгүй онгоцны хувилбаруудыг боловсруулах ажил хийгдэж байгаа гэсэн юм. Тэрээр нисэгчгүй онгоцыг бүтээхэд хэдэн жил шаардлагатай гэдгийг тодруулаагүй ч ойрын хэдэн жилийн дотор хийгдэх ажил биш гэдгийг ойлгуулсан байна. Мөн тэр үеэр Оросын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин хэлэхдээ Сухой ЗБТ (Зохион Бүтээх Товчоо)-оос 6 дахь үеийн сөнөөгч онгоцны анхны ажлуудыг танилцуулсан гэсэн билээ. 2014 онд ОАК-аас гаргасан мэдэгдэлд 6 дахь үеийн анхны нисэх онгоц 2020 оны эхний хагаст хийгдэнэ гэж байсан юм.
  Одоогийн байдлаар Орост 5 дахь үеийн сөнөөгч онгоц ПАК ФА сөнөөгч онгоцны туршилт явагдаж байгаа юм. ПАК ФА буюу Т-50 сөнөөгч онгоцны улсын туршилтууд 2016 онд дуусч, 2017 оноос зэвсэглэлд нийлүүлэгдэх юм байна.

No comments:

Post a Comment