Оросын БМП-3 ЯЦБМ (явган цэргийн байлдааны машин)-ыг 57-мм калибрын алсын удирдлагатай "Байкал" артиллерийн модулиар зэвсэглэнэ гэжээ.
Оросын цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг системийг ашигласнаар БМП-3 нь 12 км хүртэлх зайнд газрын болон агаарын байг үр дүнтэй устгаж чадах юм байна.
Шинээр зохион бүтээгдсэн АУ-220М их буу нь анх байлдааны хөнгөн хөлөг онгоцнуудад зориулж бүтээгдсэн бөгөөд тэр даруйдаа сенсаац болж байжээ. "Байкал" нь минутанд 80 буудлага хийх боломжтой бөгөөд вертолёт болон дронуудыг устгахын тулд гол төмрөө 60 градусын өнцгөөр өргөх чадвартай юм байна. Удирдлагын систем нь дулааны суваг, лазеран зай хэмжигч бүхийн хосолмол онилгоонц цогцолбортой гэжээ.
Сумны нөөц 80 ширхэг. Шинэ артиллерийн модуль нь бүх төрлийн агаарын бай болон танкийг оролцуулаад бараг бүх төрлийн хуягт техникийг устгах боломжтой. Уг бууны өөр нэг давуу тал нь түүний агшин зуурын хариу үйлдэл гэжээ. Хүнд их буу нь хэдхэн хоромын дотор 360 градус эргэж гол төмөр нь бай руу шууд онилох боломжтой юм байна. Уг цогцолбор нь зөвхөн БМП дээр тавигдаад зогсоохгүй "Армата", "Курганец-25", "Бумеранг" болон экспортын "Атом" хуягт тээвэрлэгч дээр тавигдх боломжтой.
No comments:
Post a Comment