Tuesday, May 24, 2016

Австралид HIFiRE5 гиперхурдтай пуужинг туршжээ

  Австралийн хуучин сансрын буудал байсан полигон дээр гиперхурдтай HIFiRE5 пуужинг туршжээ.


  Пуужин 278 км зайг 9188 км/ц хурдтайгаар туулсан байна. HIFiRE5 (Hypersonic International Flight Research Experimentation ) хөтөлбөрийг Австралийн БХЯ болон АНУ-ын АЦХ-ний хамтран хэрэгжүүлж байгаа юм. Мөн түүнчлэн шинэ пуужингийн ажил дээр Boeing, BAE Systems ба DLR (Германы агаарын болон сансрын төв) оролцсон байна.


  10 жил зарцуулсан уг хөтөлбөр нь энэ онд дуусах ёстой бөгөөд нийтдээ 10 харвалт хийж, гарсан үр дүн нь иргэний ба цэргийн нисэх аппаратнуудад зориулсан гиперхурдны хөдөлгүүрийг үйлдвэрлэх технологийг зохион бүтээхэд эрдэмтдэд туслах юм байна. 
  Гиперхурдны технологи нь цэргийнхний хувьд одоо байгаа АДХ (Агаарын Довтолгооноос Хамгаалах) систем ямар ч хариу үйлдэл үзүүлж чадахгүй шинэ төрлийн зэвсэглэл бий болгоход туслана гэжээ.

No comments:

Post a Comment