МV-22 Osprey конвертоплануудыг залуурт пуужингийн зэвсгээр зэвсэглэх гэж байна.
АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус MV-22 Osprey конвертоплануудыг илүү хурдан бөгөөд үхлийн зэвсэг болгохыг зорьж байна. Энэ зорилгоор уг конвертопланы бүхээгэнд янз бүрийн зэвсэг болон мэдрэгчүүдийг туршиж байгаа юм. Osprey дээр UH-1Y Venom болон АН-1 Соbra вертолётнууд дээр ашиглагддаг зэвсэглэлийг тоноглох боломжтой гэжээ. Дээрх вертолётнууд нь автомат буу болон залуурт пуужингийн зэвсэглэлээр тоноглогдсоон байдаг.
UH-1Y Venom болон АН-1 Соbra |
Одоогийн байдлаар стандарт зэвсэглэлийн хувьд AGM-114 Hellfire, AGM-176 Griffin болон лазерын онилгоотой GBU-44/B Viper Strike удирдлагатай агаарын бөмбөгнүүдийг авч үзэж байгаа юм байна. Osprey-г цохилтын зэвсэглэлээр тоноглох нь нислэгийн багийн гишүүдээс нэмэлт бэлтгэл шаардах боловч тэнгисийн явган цэргүүд шинэ дадал, чадварыг хурдан эзэмшдгээрээ алдартай билээ.
AGM-114 Hellfire |
MV-22 нь тэнгисийн явган цэргийн корпусд тусгайлан зориулсан хувилбар юм. Хөлөг онгоцны тавцан эсвэл эрэг дээрх түр зуурын нисэх талбай дээрээс хөөрөх боломжтой бөгөөд десантын цэрэг, ачаа зэргийг тээвэрлэх зориулалттай.
No comments:
Post a Comment