Tuesday, May 31, 2016

Алжир улс "Шөнийн анчин"-тай боллоо

  Алжир улсын захиалгаар Оросд үйлдвэрлэгдсэн Ми-28Н цохилтын вертолёт захиалагчдаа очжээ.


  2016 оны 05-р сарын 26-нд оросоос алжирийн агаарын бааз дээр тус улсын захиалгаар хийгдсэн 2 ширхэг Ми-28НЭ цохилтын вертолётны нэг нь цэргийн-тээврийн Ан-124 нисэх онгоцоор буусан байна. Одоогийн байдлаар угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногоос нислэгийн туршилт эхлэх бололтой гэжээ.


  Эхний нийлүүлэлтээр Алжир улсад 42 ширхэг Ми-28НЭ цохилтын вертолётнуудыг нийлүүлэх гэрээний хэрэгжилт эхлэж байгаа юм байна. Уг вертолётнууд нь тус улсын АЦХ (Агаарын Цэргийн Хүчин)-д маш хэрэгцээтэй байгаа бөгөөд хилийн зурваст эргүүл хийж, шөнө болон өдрийн цагаар алан хядагчидтай тэмцхэд ашиглагдана гэжээ.
  2013 оны 12-р сарын 26-нд оросын "Рособоронэкспорт" ХК нь Алжир улсад 42 ширхэг, давхар удирдлагатай Ми-28НЭ цохилтын вертолётнуудыг нийлүүлэх гэрээ байгуулсан юм. 2012 онд Ирак улс 15 ширхэг цохилтын вертолётнуудыг захиалснаас хойшхи Ми-28НЭ-ийн хоёрдахь гадаадын захиалагч юм байна. Алжирын Ми-28НЭ нь Н025Э РЛС (Радио-Локацын Станц) болон Ми-28УБ-тэй адилхан давхар удирдлагатай гэжээ.

27047440800_e6ae9e187e_o
  
  Ми-28НЭ нь Ми-28Н вертолётны экспортын загвар юм байна.Ми-28Н нь оросын Агаар-Сансрын Хүчний бүрэлдэхүүнд Сири дэхь иргэний дайнд анх байлдааны ажиллагаанд ашиглагдсан юм. Одоогоор байлдааны ажиллагаанд хэр амжилттай оролцсон талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа боловч 2016 оны 04-р сарын 12-нд сирийн Хомс хотод байлдааны ажиллагаанд оролцож байх үедээ нисэгчийн алдаанаас болж сүйрсэн билээ.


  Алжир улс нь оросын зэвсэглэлийн байнгын худалдан авагч гэдгээрээ алдартай улс. Өмнө нь 2011 онд болон 2015 онд 300 гаруй Т-90С танкийг худалдан авч байсан. Мөн энэ оны эхээр С-300ПМУ-2 ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-ын 8 ширхэг дивизионыг 2006 онд байгуулсан гэрээний хүрээнд хүлээн авсан бол өмнө нь нийт 7,5 тэрбум ам. долларын гэрээгээр 34 ширхэг МиГ-29 сөнөөгч, 28 ширхэг Су-30МКИ сөнөөгч болон 14 ширхэг Як-130 сургалтын-байлдааны нисэх онгоцыг худалдан авчээ. Алжир улс нь цэргийн хүчин чадлаараа дэлхийд 27-д жагсдаг юм байна.

1 comment:

  1. 👍👍
    Өө заза алжир бас чанга юм ба гээч

    ReplyDelete