Saturday, May 14, 2016

Бундесверийн танкчид НАТО-ийн шилдэг нь боллоо

  05-р сарын 10-12-ны хооронд германы Графенвер полигон дээр Европ дэхь НАТО-ийн танкчидын аврага шалгаруулах SETC тэмцээн болжээ.


  SETC (Strong Europe Tank Challenge) нь хамгийн сүүлд 1991 онд болсон бөгөөд энэ жилийн тэмцээнд эвслийн гишүүд болох Дани, Герман, Итали, Польш, Словени болон АНУ оролцож байжээ. Мөнгөн медалийг Дани улс авсан бол польшийн танкчид хүрэл медалийн эзэд болжээ. 




  АНУ болон ХБНГУ-ын зэвсэгт хүчнүүдийн хамтран зохион байгуулсан уг тэмцээнд багийн өрсөлдөөний, байлдааны бэлтгэлийн болон хамгаалах арга хэмжээнүүдийн элементүүд орсон юм байна. Уг тэмцээний зорилго нь хүйтэн дайны дараагаар алдагдсан зарим нэг ур чадварыг буцаан сэргээхэд оршиж байгаа гэжээ.










  Европ дэхь АНУ-ын армийн командлагч Бен Ходжесийн хэлж байгаагаар тэмцээний нэг төрөл нь НАТО-ийн танкчидын байнгын бэлтгэлд ордоггүй танкийг тусгай тороор өнгөлөн далдлах гэжээ.
  1991 оноос өмнө НАТО-ийн гишүүн орнуудын дунд Канадын армийн Цомын тэмцээнээр тус эвслийн гишүүдийн танкчид хоорондоо өрсөлддөг байжээ. 

No comments:

Post a Comment