Monday, May 23, 2016

Шинэчлэгдсэн М60А3 оросын Т-90-ийн эсрэг

  Америкийн Raytheon компаниас америкийн М60А3 Patton байлдааны үндсэн танкны "хүндэтгэлийн" сайжруулалтын багцийг боловсруулсан гэжээ.


  Уг хөтөлбөрийн нэр нь М60А3 Service Life Extension Program (SLEP) гэсэн нэртэй бөгөөд оросын Т-90С БҮТ-ны эсрэг "топ танкнууд" гэж нэрлэгдэх М1А2 SEP(v)3 Abrams болон Leopard 2A7 танкнуудыг худалдан авах чадваргүй орнуудад зориулагдаж байгаа гэсэн байна.
  Сайжруулалтанд хамрагдсан гол зүйлсийг дурьдвал М60 танкны хуучин 750 м.х. чадалтай хөдөлгүүрийн оронд 950 м.х.-тэй шинэ дизель хөдөлгүүрийг тавьсан байна. Мөн цамхаг нь гидравлик системээр биш харин цахилгаан хөдөлгүүрийн тусламжтай эргэлдэх бөгөөд энэ нь эргэлтийг хамаагүй алгуур, хөнгөн болгосон гэжээ. Дээрээс нь хуучин байсан 105 мм М68 их бууны оронд германы 120 мм, гөлгөр голт L44 их бууг суурьлуулж галын удирдлагын шинэ тоон системийг тавьжээ. Дээрх шинэ их буу нь М60А3-ыг Т-90 танктай бараг адил түвшинд байлдах боломж олгоно гэж үзэж байгаа юм байна.


  Сайжруулалсан танк АНУ-ын Абердины полигон дээр туршигдаж дууссан гэж мэдэгдэж байгаа боловч ямар үр дүн гарсан талаар мэдээлээгүй байна. Видео бичлэгээс харахад сайжруулалт хийгдсэн танк дээр хуяглалтыг сайжруулсан ч гэсэн динамик хамгаалалт тавигдаагүй бололтой. Цаашдаа идэвхитэй хамгаалалтын системээр тоноглогдож болзошгүй гэжээ.


  Оросын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар М60А3 нь харьцангуй хямдхан байх боловч оросын Т-90А болон Т-14 "Армата"-гийн эсрэг хэр үр дүнтэй байх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай гэсэн байна. Мөн сайжруулалт хийгдсэн америк танк нь дэлхийн даяар тарсан Т-72 танкны эсрэг үр дүнтэй байх магадлал өндөр гэжээ.

No comments:

Post a Comment