Tuesday, January 26, 2016

Эстон, Латви, Литва, Чех болон Польш улсууд танк эсэргүүцэх гранатомётны сум нэмж авна

  Шведийн SAAB компани нь EDA (Европын Батлан Хамгаалах Агентлаг)-тай 54 сая ам. долларын Carl Gustaf ТЭГ (Танк Эсэргүүцэх Гранатомёт)-ийн сум, хэрэгслийн нөөцийг Эстони, Латви, Литва, Чех болон Польш улсуудад нийлүүлэх гэрээг байгуулжээ.


   Гэрээ ёсоор нийлүүлэлтийг 2017 он гэхэд нийлүүлж дуусах юм байна.  Carl Gustaf ТЭГ нь явган цэргийн дэмжлэгийн зэвсгийн ангилалдаа дэлхийд тэргүүлдэг. Уг мина харвагчийг тасралтгүй шинэчилж байгаа бөгөөд сүүлийн М4 загвар нь өмнөхөөсөө 3 кг-аар хөнгөн (өмнөх загвар нь 10 кг байсан). Өргөн цар хүрээтэй сум, хэрэгсэл нь цэргүүдэд "олон төрлийн асуудлыг" шийдвэрлэх боломж олгоно - хуягт техникийг устгахаас эхлээд саад, тотгорыг цэвэрлэх, барилга дотор бүгсэн цэргүүдийг аюулгүй болгох г.м. (танк устгах зай 150 м, хуяг нэвтлэх чадвар 500 мм-ээс их).


No comments:

Post a Comment