Wednesday, March 9, 2016

БНАСАУ баллистик пуужингийн цөмийн цэнэгт хошуутай гэдгээ зарлалаа

  БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун тус улс нь баллистик пуужинд тоноглох боломжтой цөмийн цэнэгт хошууг хийж чадсан гэж мэдэгджээ.

Ким Чен Ын

  Энэ тухай Reuters агентлаг мэдээлсэн бөгөөд цөмийн эрчим хүчний төвийн ажилтай танилцах үеэрээ уг мэдэгдлийг хийсэн байна."Цөмийн цэнэгт хошуунуудыг баллистик пуужинтай нийцүүлэх боломжтой болгохын тулд багасгах замаар стандартжуулсан", - гэдгийг умард солонгосын тэргүүн онцолжээ. Тэрээр үүнийг жинхэнэ цөмийн хязгаарлах хүч гэж нэрлэх боломжтой гэдгийг нэмж хэлсэн байна. 


  Умард Солонгос нь 01-р сард цөмийн 4 дэхь туршилтаа хийсэн бөгөөд тус улсын засгийн газраас устөрөгчийн бөмбөгийн туршилт хийж чадсан гэж мэдэгдсэн юм. 
  03-р сарын 07-нд Умард Солонгос өөрийн аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд урьдчилсан цөмийн цохилт өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. БНАСАУ-ын удирдлагын бодож байгаагаар Вашингтон болон Сөүлийн хамтарсан том хэмжээний цэргийн сургуулилт ийм заналхийлэл үзүүлж болзошгүй байгаа юм. Пёньян мөн Өмнөд Солонгосыг чөлөөлөх цэргийн ажиллагааны төлөвлөгөө байгаа тухай мэдэгдсэн.


  02-р сарын 07-нд тив алгасах пуужин хөөргөсний дүнд умард солонгосын "Квамёнсон-4" (Тод од-4) хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргасан. Дэлхийн нийтэд уг хөөргөлтийг Умард Солонгосыг баллистик пуужин турших болон хөөргөхийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл гэж хүлээж авсан юм.
  
  

No comments:

Post a Comment