Wednesday, January 27, 2016

Япон улсад HAWK зенитийн пуужингийн цогцолборыг тээвэрлэх үед байлдааны хэсэг нь салж унажээ

  Япон улсад агаарын довтолгооноос хамгаалах MIM-23 HAWK төрлийн пуужингийн цогцолборыг тээвэрлэх үед осол гарсан байна.



  Токиогийн районд пуужингийн цогцолборыг тээвэрлэх үед америкийн Raytheon компаний үйлдвэрлэсэн ойрын зайн MIM-23 HAWK агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын нэг пуужин салж унасан байна.


  MIM-23 HAWK цогцолбор нь АНУ-ын армийн зэвсэглэлд 1957 оонд нийлүүлэгдсэн бөгөөд дараагаар нь гадаадын захиалагч нарт, тэр дундаа Япон улсад нийлүүлэгдсэн юм. Зенитийн пуужин нь 2,5 Махын хамгийн их хурдтай бөгөөд үйлчлэх цар хүрээ нь ойролцоогоор 40 километр байдаг.


  Ослын үед хэн ч гэмтээгүй юм байна.

No comments:

Post a Comment