Thursday, January 28, 2016

Энэтхэг улсын зэвсэгт хүчин Франц улсаас шинээр цэргийн техник худалдаж авна

  Le Point  сонинд мэдээлж байгаагаар Энэтхэг улсын флот 3 ширхэг Scorpène ангилалын дизель-цахилгаан шумбагч хөлөг онгоцыг нэмж худалдаж авахаар төлөвлөж байна гэжээ.


  Энэтхэг улсад уг ангилалын 6 ширхэг шумбагч онгоцыг 2005 онд хөлөг онгоц баригч DCNS нэгдэлтэй хийсэн гэрээгээр одоо барьж байгаа юм байна. Өнгөрсөн даваа гарагт Энэтхэг улсад хийгдсэн Францын төрийн тэргүүн Франсуа Олландын хийсэн айлчлалын үеэр Энэтхэг улсын АЦХ (Агаарын Цэргийн Хүчин)-ний хэрэгцээнд 36 ширхэг Rafale сөнөөгч нисэх онгоцыг худалдан авах гэрээнд гарын үсэг зурагдсан юм.

 
  Шинээр худалдаж авах шумбагч хөлөг онгоцнуудад энэтхэгийн боловсруулсан агаараас үл хамаарах эрчим хүчний төхөөрөмжийг тоноглож магадгүй гэжээ. Шинэ шумбагчуудыг энэтхэгийн хөлөг онгоц баригч MDL улсын үйлдвэрт барих байх гэж таамаглаж байна. 
 

  Одоогийн байдлаар уг үйлдвэрт 2005 оны гэрээний дагуу 5 ширхэг Scorpène ангилалын дизель-цахилгаан шумбагч хөлөг онгоцыг барьж байгаа бөгөөд эхний шумбагч S50 Kalvari-г Мумбай хотод 2015 оны 10-р сарын 27-нд барьж дууссан бөгөөд 2016 оны 9-р сард энэтхэгийн флотод шилжүүлэхээр төлөвлөж байна. Үлдсэн 5 ширхэг шумбагчийг энэтхэгийн флотод 9 сарын хугацаанд 1 ширхэгийг нийлүүлнэ гэжээ. 


No comments:

Post a Comment