Wednesday, January 27, 2016

Оросын Т-90 "Владимир" байлдааны үндсэн танк

  Өнөөдөр та бүхэндээ оросын алдарт Т-90 "Владимир" байлдааны үндсэн танкийг танилцуулж байна. 



  Т-90 БҮТ (Байлдааны Үндсэн Танк) нь 1980 оны сүүлээс 1990 оны эхэн үед Т-72Б танкийг гүн сайжруулах замаар зохион бүтээсэн. 1993 онд ОХУ-ын зэвсэглэлд орсон бөгөөд Персийн дайны туршлагыг тооцон үзэж одоо байгаа танкийн зэвсэглэлээ сайжруулах шаардлага гарсны дүнд бүтээгдсэн гэж тооцогддог. 2001 оноос 2010 онуудын хооронд дэлхийн зэр, зэвсгийн зах зээл дээрх хамгийн өндөр борлуулалттай танк болон шалгарч байсан. 


  Өндөр нарийвчлалтай галын удирдлагын болон ажиглалтын системтэй учраас онолын хувьд дийлэнх танк болон вертолётуудыг өөрийгөө илрүүлэхгүйгээр устгах чадвартай. Хамгаалалтын "Штора (Хөшиг)" цогцолбор нь хараа-зүйн буцах удирдлагатай ТЭП (Танк Эсэргүүцэх Пуужин), агаарын бөмбөг, удирдлагагүй пуужин зэргүүдийн удирдлагын шугамын хараа-зүйн цар хүрээнд сарниулалт бий болгож давхар хамгаалалт үүсгэдэг. Энэ цогцолбор нь их бууны хажууд байрласан хоёр прожекторон "нүд"-ээрээ алдартай. 


  Прожектор нь байнга ажиллагаатай байдаг өгөөд эсрэг талын ТЭП-ийг нарийн онилоход саад болдог кодлогдсон ХЯТ (Хэт Ягаан Туяа)-ны дохио цацруулж байдаг. Танкийн үндсэн хуяг нь хосолмол олон давхар бөгөөд дийлэнх хуяг нэвтлэх суманд тэвсэртэй гэж тооцогддог. Т-90 нь өмнөх танкуудтайгаа ижилхэн радио-цацрагийн өндөр хамгаалалттай байдаг юм байна. Хөдөлгүүр нь 1000 м.х.-ий чадалтай бөгөөд дизель түлш, пуужингийн түлш болон автомашины бензинээр ажиллах боломжтой. Т-90 танк нь 5 метр хүртэл гүнтэй, 1000 метр хүртэл гүнтэй усан саад тотгорыг давах усан доор жолоодох тоноглолоор хангагддсан. 




  Т-90 танкийн гадаадын хамгийн том худалдан авагч нь Энэтхэг улс. 2010 оны байдлаар нийт 600 гаруй ширхэг Т-90С танк нийлүүлэгдсэн байдаг. 2006 онд Энэтхэгийн засгийн газар Т-90 танкийн өөрийн хувилбар болох Т-90 "Бхишма" танкийг 1000 ширхэг үйлдвэрлэх лицензийг $2,5-аар худалдаж авсан. 2020 онд хүртэл Энэтхэг улс нийтдээ 2000 ширхэг Т-90 танктай болох бодолтой байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Хоёрдахь том худаладан авагч нь Алжир улс бөгөөд 2006 онд 185 ширхэг Т-90С танкийг худалдаж авах томоохон гэрээр хийсэн байдаг. Одоогийн байдлаар ОХУ, Азербайжан, Алжир, Энэтхэг, Туркмен,Уганда улсуудын зэвсэглэлд байгаа.


  Т-90-ийг байлдааны ажиллагаанд ашигласан тухай албан ёсны батлагдсан мэдээлэл одоохондоо байдаггүй. 1992 онд Т-90 танкийн нэг загвар Чечений дайны бүс нутагт байсан гэдэг мэдээлэл байдаг ч үнэхээр байлдааны ажиллагаанд оролцсон эсэх нь тодорхойгүй. 


  Сүүлийн саруудад Сирийн засгийн газарт Т-90 танкууд нийлүүлэгдсэн гэсэн мэдээлэл байгаа боловч оросын талаас ямар нэгэн байдлаар баталгаажууулаагүй. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Т-90 танкийн үйлдвэр "Уралвагонзавод"-д айлчлал хийх үедээ Т-90 танкийн гадаадын захиалагч нар тун сайн байгааг магтаж байна гэж нэг ам алдсан тал бий. Ямар ч байсан одоогийн байдлаар Сири дэхь "Хмеймим" агаарын баазын хамгаалалтанд оросын армийн Т-90С танк байгаа гэдэг нь баталгаажсан. Мөн Алеппо хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцохоор Т-90 танкийн цуваа ирсэн гэдгийг Сирийн армийнхан мэдэгдэж байгаа юм.


2 comments:

  1. Энэ хуяг нэвтэгч сум нь (Depleted Uranium)-аар хийдэг сум мөн үү?

    ReplyDelete
  2. Оросынх уранаар хийдэггүй. Вольфрамаар хийсэн байдаг.

    ReplyDelete